logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2024 онд улсын хэмжээнд 57.8 мянган хүүхэд мэндэлж, төрөлт 2019 оноос хойш тасралтгүй буураад байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 16 12:00
    894

    Зургийг: un.org

    Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар буурчээ

    2024 оны эцсийн байдлаар Монгол Улсын хүн ам гурван сая 546 мянга болж, өмнөх оноос 1.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    2024 онд дотоодод болон гадаадад нийт 60 мянга 214 хүүхэд төрсөн нь 2023 оныхоос 10 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. 2014, 2015 оны үед 80 мянга давж байсан төрөлт, 2019 онд 79.5 мянга болсноос хойш тасралтгүй буурсаар байгаа юм. 2024 онд л гэхэд улсын хэмжээнд 57 мянга 757 хүүхэд төрсөн нь 2023 оныхоос 10.2 хувиар, 2020 оныхоос 24 хувиар буурсан дүн боллоо. Ийнхүү төрөлт буурснаар 2030-2031 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн тоо буурахаар байна.

    17-1.JPG

    Хуучнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар 1991-2005 онд төрөлт хамгийн бага түвшинд байжээ. Тухайн үед төрсөн хүүхдүүд 2024 оны байдлаар 18-33 насныхан байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн гол бүлэг болж, ажиллах хүчний оролцооны түвшин буурахад нөлөөлж байгаа аж. Бага төрөлтийн нөлөө нь 2028 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг тайланд онцолсон байна.

    Үүнээс гадна ажиллах хүчний оролцооны түвшин буурахад бодит цалин дорвитой өсөхгүй байгаа, цаашид хүмүүсийн гадаадад амьдрах сонирхол буурах хандлага ажиглагдахгүй байгаа зэрэг нөлөөлж буйг тайланд дурджээ. 

    Хэрэв гадаадад шилжих хөдөлгөөнийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд гадаадад шилжих хөдөлгөөн 206 орчим мянгад хүрэх тооцоо байна. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 68.9 хувиар өндөр дүн болох юм.

    Ажиллах хүчний эрэлт талаасаа 2035 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтод хүрэхийн тулд 1.8–1.9 сая орчим ажиллах хүч шаардлагатайг тайланд онцолжээ.

    Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад 2024 оны IV улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажил эрхлэхээр зуучлуулсан иргэд  өмнөх улирлаасаа 22.8 хувиар өссөн байна. 30 орчим хувь нь 25-29 насныхан болон бакалавр, магистр, докторын зэрэгтэй хүмүүс байжээ.

    Cэтгэгдэл бичих