
Зургийг: Indranil Aditya/Bloomberg
(Bloomberg) -- БНЭУ-ын үндэсний агаарын тээврийн компани “Air India” дэлхий даяар тархан суурьшсан 35 сая гаруй энэтхэгчүүдэд үйлчилгээгээ нэмэгдүүлэхийн тулд нислэгийн тийзээ хямдруулахаар төлөвлөжээ.
"Хүмүүс агаарын тээврийн компани сонгохдоо үнэ, аяллын хугацаа, үйлчилгээний чанар, хоол хүнс гээд олон зүйлийг хардаг. Манай компанийн агаарын хөлгүүдийн хувьд энэ бүгд тогтвортой бус учраас үүнд тохируулан тийзийн үнээ өөрчлөх боломжтой" гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Кэмпбелл Уилсон ярилцлагадаа дурдсан байна.
“Tata Group”-ийн эзэмшдэг “Air India” компани Энэтхэгийн хурдтай тэлж буй агаарын тээврийн салбарт эзлэх хувиа нэмэгдүүлэхийг зорьж 2023 онд “Airbus” болон “Boeing” компаниас 470 шинэ онгоц захиалсан байна. Тус компани одоогоор алдагдалтай ажиллаж байгаагийн сацуу дотоодын зах зээлдээ хямд үйлчилгээтэй “IndiGo” компанид байр сууриа алдаад удаж буй.
Гадаадад ажиллаж, амьдарч буй энэтхэгчүүд тус компанийн хэрэглэгчийн үндсэн бааз суурь болохыг Кэмпбелл Уилсон мөн онцолжээ. Түүнчлэн нисэх буудалд дамжин суух хугацааг 180 минутаас доош болгож богиносгох зэргээр үйлчилгээгээ хялбаршуулж, өрсөлдөх чадвараа сайжруулах арга хэмжээ авч байгаагаа тэрбээр дурдсан байна.
Mihir Mishra