logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "АПУ" ХК-ийн 2023 оны борлуулалтын орлого ₮1 их наяд хүрсэн ч цэвэр ашиг нь 7.5 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 28 15:40
    1274

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “АПУ” ХК-ийн борлуулалтын орлого 2023 онд өмнөх оноос 29.4 хувиар өсжээ

    “АПУ” ХК-ийн борлуулалтын орлого 2023 онд нэг их наяд төгрөг хүрснийг тайлагналаа. Энэ  нь өмнөх оноос 29.4 хувиар өссөн үзүүлэлт төдийгүй дээд үзүүлэлт болж байна.

    Өнгөрсөн оны хагас жилийн байдлаар тус компанийн борлуулалт 32 хувиар өссөнийг мэдээлж байсан юм. Өсөлтөд сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалт, “Дижитал концепт” ХХК болон экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарсан байна.

    2023 онд “АПУ” компанийн цэвэр ашиг өмнөх оноос 7.5 хувиар буурч, 116.4 тэрбум төгрөг болжээ. Хөдөө аж ахуйн салбарын дэмжсэн төслүүд “Дижитал концепт” ХХК-ийн үйл ажиллагааны тэлэлттэй холбоотой хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Үүнээс хамааран холбогдох өр төлбөр, гадаад санхүүжилтийн зээлийн хэмжээ өссөнийг өнгөрсөн оны хагас жилийн тайландаа мэдээлж байв.

    APU-GFX.jpg

    Дотоодод бяслагийн үйлдвэрээ нээснийг онцолж болохоор байгаа төдийгүй гадаад зах зээлийг харвал Казахстан улс руу экспорт хийх гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн БНХАУ-д бүтээгдэхүүнээ дахин нийлүүлж эхлээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих