
Зургийг: Bloomberg/Express Newspapers/Getty Images
“Sony Music” компани Их Британийн алдарт "Queen" хамтлагийн “Bohemian Rhapsody”, “We Will Rock You” зэрэг дуунууд багтсан урын санг өөр нэгэн хөрөнгө оруулагчтай хамтран нэг тэрбум ам.доллароор худалдан авахаар хэлэлцэж байна. Талууд тохиролцоонд хүрвэл энэ төрөлдөө хамгийн өндөр үнэд хүрсэн худалдан авалтын нэг болох ажээ.
Худалдан авалтад мөн мерчандайз бүтээгдэхүүн болон бизнесийн бусад саналууд багтаж буй ч тохиролцоо хийгдэхгүй байх магадлал өндөртэйг эх сурвалж мэдээллээ.
Сүүлийн үед хамтлаг дуучид урын сангаа хөрөнгө оруулагчдад худалдаж, орлогоо өсгөх явдал нэмэгдэж байгаа юм. Тухайлбал: энэ оны эхээр “Sony Music” компани алдарт дуучин Майкл Жэксоны уран сангийн талыг одоогийн эзэмшигчээс нь 600 сая ам.доллароор худалдан авч байв.