logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Mongolia Energy Corporation”-ийн орлого 16.6 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 21 11:45
    727

    Зургийг: mongolia-energy.cn

    “Mongolia Energy Corporation” компанийн үйл ажиллагаа хэвийн байсан ч нүүрсний зарагдах дундаж үнэ унаснаас үүдэн орлого нь буурчээ

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани 2023 оны есдүгээр сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд орлого нь 16.6 хувиар буурсныг тайлагналаа.

    Хэдийгээр тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч нүүрсний зарагдах дундаж үнэ буурснаас үүдэн ийнхүү орлого нь өмнөх оны мөн үеэс буурчээ. Хөшөөт нүүрсний уурхайн төслийг хариуцдаг тус компани тайлант хугацаанд 906.7 мянган тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт болж байгаа юм.

    Энэ онд Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдээд зогсохгүй БНХАУ-ын нүүрсний зах зээлд эзлэх хувь нь 36 хувиас 52 хувь болоод байна. Хэдий тийм боловч олон улсад нүүрсний үнэ цар тахлын өмнөх түвшнээс давсан байхад Монголоос БНХАУ руу гаргах нүүрсний үнэ бусад өрсөлдөгч орнуудынхаас доогуур хэвээр байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн шинэ тойм тайланд онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих