logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Монголбанк 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгон бууруулав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 03 15:15
    236
    Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.8 хувь болгож бууруулаад байна

    Монголбанк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгож бууруулснаа мэдээллээ. Цаашид ч бууруулах эрсдэл байгааг онцолж байна. Хөдөө аж ахуйн салбар буюу зудын эрсдэл төсөөллөө бууруулахад нөлөөлжээ.

    Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд

    Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 4.8 хувь болгоод байна. Харин Азийн Хөгжлийн банк удахгүй танилцуулах хүлээлттэй байгаа юм. Сүүлд Азийн Хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн энэ оны төлөвийг 5.9 хувь байна гэж тооцоолж байв.

    Монгол Улс ч гэлтгүй Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт удаашрах шинж ажиглагдаж байгаа аж. Удаан хугацаанд өндөр хадгалагдаж буй бодлогын хүү, улам хурцдаж буй геополитикийн зөрчил ийнхүү төлөвт сөргөөр нөлөөлж байгааг Дэлхийн банк шинэ тайландаа онцолжээ.

    Cэтгэгдэл бичих