
•Live
Биднийг дагах
Технологи ба инновац
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Г.Энх-Од
Технологи ба инновац
Нийтлэлийг хуваалцах
Г.Энх-Од
Кибер аюулгүй байдлын “Palo Alto”-ийн хувьцааны ханш сүүлийн 2 долоо хоногт 16 хувиар өсөв
Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 20 15:40
645
Зургийг: David Paul Morris/Bloomberg
“Palo Alto Networks” компани шинэ хэрэглэгчдийг татах стратегид төвлөрөх сорилттой тулгарч байна
Кибер аюулгүй байдлын зах зээлийн нөхцөл байдал эерэг байгаатай холбоотойгоор “Palo Alto Networks”-ийн хувьцааны ханш сүүлийн хоёр долоо хоногт 16 хувиар өсөөд байна.
“Fortinet” болон “Check Point” зэрэг салбарын компаниуд санхүүгийн сайн тайлангаа танилцуулж, цаашид үйл ажиллагаа нь эрчимжих хүлээлттэй байгааг мэдээлсний дараа хувьцааны арилжаа нь идэвхжээд байгаа аж.
“Palo Alto Networks”-ийн хувьд эрэлтийг тогтворжуулахаас гадна шинэ хэрэглэгчдийг татах стратегид төвлөрөх сорилттой тулгарч байна.
Удахгүй танилцуулах тус компанийн санхүүгийн тайлангаас томоохон хэлцлүүдийн үр дүн, платформын хэрэглэгчдийн тоо өссөн эсэх зэрэг асуудал хөрөнгө оруулагчдын гол анхаарлын төвд байгаа юм.
Cэтгэгдэл бичих