logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    MMC: 2023 оны цэвэр ашиг $220-240 сая болж, өмнөх оноос 270-300 хувиар өссөн байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 11 14:30
    1133

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    "Mongolian Mining Corporation" 2022 онд 59 сая ам.долларын ашигтай ажиллаж байв

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2023 оны 12 дугаар сарын 31-нээр эцэслэгдсэн санхүүгийн жилд 220-240 сая ам.долларын ашигтай ажилласан байх төлөвтэй байгаагаа урьдчилсан байдлаар танилцууллаа.

    Энэ нь 2022 оны мөн үеэс 270-300 орчим хувиар өндөр дүн болохоор байна. Тайлант хугацаанд тус компани 59 сая ам.долларын ашигтай ажиллаж байжээ. “Mongolian Mining Corporation”-ийн угаасан коксжих нүүрсний хэмжээ өссөн болон коксжих нүүрсний зарагдах үнэ сайжирсан зэрэг нь тус компанийн цэвэр ашиг ийнхүү өсөхөд нөлөөлсөн байхаар байна. Хэдий тийм боловч энэ нь “Mongolian Mining Corporation” компанийн урьдчилсан төсөөлөл бөгөөд аудитлагдаагүй тайлан гэдгийг тодотголоо.

    MMC-SHARE-PRICE-GFX.jpg

    Тус компанийн хувьцааны ханш 2024 он гарсаар 26.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 2023 оны хувьд “Mongolian Mining Corporation” компанийн хувьцаа салбарын бусад компаниудыг өсөлтөөрөө тэргүүлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих