logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    UNICEF: Агаарын бохирдлын улмаас Азид өдөрт 100 хүүхэд эндэж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 10 10:58
    349

    Зургийг: Bloomberg/Arun Sankar/AFP/Getty Images

    Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөр Зүүн Ази, Номхон далайн бүсэд таваас доош насны 100 орчим хүүхэд өдөрт л эндэж буйг НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлж байна

    Улс орнууд агаарын бохирдлоо бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа ч Зүүн Ази, Номхон далайн бүс нутгууд агаарын бохирдлоос үүдсэн эрүүл мэнд болоод эдийн засгийн хохирол амссаар байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байгааг сүүлийн судалгаанууд харуулж байгаа юм.

    Бүс нутгийн хэмжээнд бүртгэгдэж буй нас барсан дөрвөн хүүхэд тутмын бараг нэг нь агаарын бохирдлын шалтгаантай байгаад зогсохгүй эрүүл мэндэд нь үлдсэн нөлөө насанд хүрснийх нь дараа ч үргэлжилж буйг тогтоосон шинэ судалгаагаар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) аюулын харанга дэлдлээ. Зүүн Ази, Номхон далайн бүсийн 500 сая хүүхэд эрүүл мэндэд халтай агаарын бохирдлын нөлөөлөлд өртдөг бол 325 сая хүүхэд нарийн ширхэглэгт PM2.5 тоосонцрын жилийн дундаж түвшин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөсөн хэмжээнээс хамгийн багадаа тав дахин илүү байдаг улс орнуудад амьдарч байна.

    Агаар бохирдуулагч бодисууд бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, астма, уушгины гэмтэл, хөгжлийн саатал, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг архаг өвчлөлүүдөөр амьдралын бүхий л үе шатанд удаан хугацааны нөлөө үзүүлдэг болохыг НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэлдээ дурджээ.

    “Амьсгал бүхэн чухал. Гэхдээ дэндүү олон хүүхдэд амьсгал бүхэн нь хор хүргэж байна” хэмээн тус сангийн бүс нутгийн захирал Жюн Кунуги онцолсон байна.

    Дэлхийн банкны саяхан гаргасан судалгаанд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудад агаарын бохирдлоос учирсан эдийн засгийн хохирол 2019 онд 2.5 их наяд ам.доллароор хэмжигдсэн нь бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.3 хувьтай тэнцэх дүн болж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих