logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Hyundai Motor”-ийн цэвэр ашиг $1.6 тэрбум болж шинжээчдийн тооцоолж байсан $2 тэрбумд хүрсэнгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 25 15:45
    259

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Hyundai Motor” компанийн борлуулалтын орлого 41.7 их наяд вон болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өсжээ

    БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компанийн цэвэр ашиг 2023 оны IV улиралд 2.23 их наяд вон буюу 1.6 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн тооцоолж байсан хоёр тэрбум ам.доллароос доогуур үзүүлэлт боллоо.

    Харин борлуулалтын орлого нь 41.7 их наяд вон болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өссөн байна. Европ дахь борлуулалт нь 13.5 хувиар өсөж, өсөлтөөрөө тэргүүлсэн бол БНХАУ дахь борлуулалт нь 5.9 хувиар буурчээ.

    “Hyundai Motor” компани 2024 онд 12.4 их наяд вон буюу 9.2 тэрбум ам.долларыг урсгал зардал, судалгаа хөгжүүлэлт зэрэгт зарцуулах төлөвлөгөөтэй байна. Тус компани 2024 онд нийт 4.2 сая гаруй нэгж автомашин борлуулахыг зорьж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих