logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Aspire Mining” компани “Овоот” коксжих нүүрсний төслийн ахицад чухал зөвшөөрлүүдийг хүлээн авчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 29 09:53
    1108

    Зургийг: aspirelimited.com

    “Aspire Mining” компани III улирлын байдлаар 14.9 сая ам.долларын бэлэн мөнгө болон хөрөнгө оруулалтын нөөцтэй байна

    “Овоот” коксжих нүүрсний төслийг 100 хувь эзэмшдэг, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани 2024 оны III улирлын байдлаар 14.9 сая ам.долларын бэлэн мөнгө болон хөрөнгө оруулалтын нөөцтэй байгаагаа улирлын тайландаа онцоллоо.

    Мөн тус компани ямар нэгэн өр, төлбөргүй байгаагаа мэдэгджээ. Тус компанийн “Овоот” коксжих нүүрсний уул уурхайн лиценз 2042 он хүртэл хүчинтэй байгаа бөгөөд20 жилийн хугацаатайгаар дахин хоёр удаа лицензээ сунгах боломжтой юм байна.

    Тайлант хугацаанд “Aspire Mining” компани “Овоот”-ын нүүрсний төслийн чухал зөвшөөрлүүдийг Монголын эрх баригчдаас хүлээн авчээ. Үүнд уурхайн бүтээн байгуулалт болон үйл ажиллагаа эрхлэх, нүүрс боловсруулах, угаах үйлдвэрийн хөгжүүлэлт хийх мөн замын дэд бүтэц хөгжүүлэх зэрэг нь багтаж байна.

    Энэ оны III улиралд компани 0.38 сая ам.долларыг дэд бүтэц болон орон нутгийн харилцаа холбоонд хөрөнгө оруулсан аж.

    ASPIRE-MINING-SHARE-GFX.jpg

    Тус компанийн хувьцааны ханш сүүлийн байдлаар 3.33 хувиар буурч, 0.29 австрали доллар болоод байна.

    Cэтгэгдэл бичих