
Зургийг: Noriko Hayashi/Bloomberg
Нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрэлт багассанаар хэрэглэж байсан гэх хуучин “Rolex” болон “Patek Philippe” зэрэг цагны үнэ хоёрдогч зах зээлд сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч буурлаа.
Түүнчлэн “Bloomberg Subdial Watch Index” аравдугаар сард 1.8 хувиар буурч, 2021 оноос хойших доод түвшинд хүрээд байна. Хоёрдогч зах зээлд хамгийн их арилжаалагдсан 50 цагны үнийг үнэлдэг дээрх индекс 2022 оны дөрөвдүгээр сарын дээд цэгээс 42 хувиар буураад байгаа аж.
Инфляц, геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн тогтворгүй өсөлттэй зэрэгцэн хүүгийн түвшин огцом өссөн тул цаг цуглуулагчид худалдан авалт хийхээ түр харзнах болжээ.
“Bloomberg”-ийн “Subdial Watch Index”-ийн мэдээлснээр хоёрдогч зах зээлд борлуулагдаж буй хуучин цагны тоо наймдугаар сараас хойш таван хувиар өссөн байна. Тансаг зэрэглэлийн цагны худалдаачдаас санал болгож буй цагны үнийн тархалтыг хэмждэг үнийн тодорхойгүй байдал мөн хугацаанд 12 хувиар өсжээ.