logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж буй ч уул уурхайн бус салбарын идэвхжил сул байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 29 09:00
    433

    Зургийг: С.Батсайхан

    Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 6.2 хувь, 2025-2026 онд дунджаар 6 хувийг давах төлөвтэй байна

    Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн шинэ тойм тайлангаа танилцууллаа. “Даацтай боловч тэнцвэргүй өсөлт” хэмээн гарчигласан тайлангийн гол мессежүүд юу байв?

    Уул уурхай, зардлаар өдөөгдсөн өсөлт

    Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8 хувь, 2024 онд 6.2 хувиар өсөх төсөөллийг Дэлхийн банкнаас гаргасан байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэж, төсвийн зардал тэлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг тайланд онцолжээ.

    2023 оны эхний хагас жилийн 6.2 хувийн өсөлт нь ерөнхийдөө уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурласан байна. Тодруулбал: эдийн засгийн өсөлтийн 90 гаруй хувийг уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээврийн салбарын өсөлт бүрдүүлжээ.

    unnamed (4).jpg

    Харин эрэлтийн шинжтэй өсөлтийг өндөр гадаад эрэлт, төсвийн тэлэлтээр тайлбарлаж болох ч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хэмжээ энэ хугацаанд буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт сул хэвээр байсныг мөн дурдсан байна.

    Нөөц бүрдүүлэх цаг

    Жигд бус, уул уурхайн салбарт жолоогоо атгуулсан өсөлт нь эдийн засгийг түүхий эдийн зах зээлийн мөчлөгийн хэлбэлзэлд улам өртөмтгий болгож, эдийн засгийг төрөлжүүлэх бүтцийн шинжтэй реформын ач холбогдлыг улам тодотгосон аж. Түүнчлэн макро эдийн засгийн эрсдэлүүд өндөр байгаа ч тэдгээрийг бууруулах төсвийн орон зай хумигдмал байна. Иймд инфляцын дарамтыг бууруулан, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг зөвлөлөө.

    unnamed (5).jpg

    Мөн Дэлхийн банк тайландаа Олон Улсын Валютын Сангаас зөвлөсний нэгэн адил мөчлөгийн шинжтэй энэ сэргэлтийг ашиглан эдийн засгийн болзошгүй “шок”-ийг зөөлрүүлэх, цаашдын хөрөнгө оруулалтын орон зай гаргахын тулд гадаад валютын болон төсвийн нөөц бүрдүүлж авах хэрэгтэйг онцолжээ.

    Cэтгэгдэл бичих