logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 06 10:30
    352

    Зургийг: energyresources.mn

    Ирэх 6-12 сарын хугацаанд компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн оновчтой удирдлага нь тогтвортой байхаар байгааг тодотгожээ

    Олон улсын зэрэглэл тогтоогч Moody's агентлаг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” байснаас “Эерэг” болгон сайжрууллаа.

    Үүний зэрэгцээ компанийн зэрэглэлээс гадна сүүлд гаргасан бондын зэрэглэлийг “B3”-т хэвээр хадгалсан байна. Үүнд компанийн бэлэн мөнгөний урсгал тогтвортой хадгалагдаж, хөрвөх чадварыг нь сайн гэж дүгнэсэн нь гол нөлөө үзүүлсэн.

    "Ирэх 6-12 сарын хугацаанд MMC-ийн үйл ажиллагаа болон санхүүгийн оновчтой удирдлага нь тогтвортой байхаар байна" гэж Moody's-ийн шинжээч Даниел Жо мэдэгджээ.

    Сүүлд "Ухаа худаг" ордын лицензтэй холбоотой Засгийн газрын аудитын дүгнэлт гарснаас хойш MMC-ийн хувьцааны ханш эрчимтэй унаад байгаа юм. Сүүлийн нэг сарын хугацаанд компанийн хувьцаа Хонконгийн биржид 20 орчим хувиар буурч, 5.69 хонконг долларт хүрээд байна.

    Cэтгэгдэл бичих