logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Хөгжиж буй 60 улс үндэсний амлалтдаа худалдаатай холбоотой арга хэмжээнүүдийг нэгтгэжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 22 16:55
    540

    Зургийг: carbonbrief.org

    Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад худалдааны салбар чухал үүрэгтэй

    Хөгжингүй 60 улс Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) гэж нэрлэгддэг үндэсний амлалтдаа худалдаатай холбоотой арга хэмжээнүүдийг нэгтгэсэн болохыг COP28-ийн үеэр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагаас танилцуулсан судалгаанд онцоллоо.

    Буурай хөгжилтэй орнууд худалдаа, аж үйлдвэрийн салбарыг уур амьсгалын төлөвлөгөөндөө хэрхэн системтэйгээр оруулсныг COP28-ийн “Худалдааны өдөрлөг”-өөр танилцуулсан энэхүү судалгаа харуулжээ.

    “Нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи болон байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, байгалийн нөөцийг сахин хамгаалахад худалдааны салбар томоохон үүрэг гүйцэтгэнэ” хэмээн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын олон улсын худалдааны хэлтсийн дарга Михо Широтори онцолж байна.

    Судалгаагаар худалдаатай холбоотой 680 гаруй арга хэмжээ улс орнуудын үндэсний тодорхойлсон хувь нэмэрт байгааг тогтоожээ.

    Эдгээр арга хэмжээний ихэнх нь сэргээгдэх эрчим хүчний салбарын тэлэлт, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх болон ногоон өртгийн сүлжээг хөгжүүлэх зэрэгт төвлөрсөн байна.

    Cэтгэгдэл бичих