logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Дотоодын үйлдвэрлэгчид ойрын 2-3 жилд өндөгний хэрэглээг бүрэн хангах боломжтой
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 21 10:00
    1676

    Зургийг: С.Батсайхан

    Өндөгний импорт оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 80 хувиар буурчээ

    Шувууны аж ахуй эрхлэгчид ойрын 2-3 жилд дотоодын өндөгний хэрэглээг 100 хувь хангах боломжтойг Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооноос мэдээллээ.

    Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 60 гаруй хувийг хангаж байна. Зах зээлээ бүрэн хангахад Засгийн газрын импортын өндөгний талаарх бодлого шийдвэр чухал болохыг салбарын холбоо онцолж байна.

    Цар тахлаас хойш дотоодод өндөгний үйлдвэрлэл 20-25 хувиар нэмэгдсэн бол ОХУ-д өндөгний нийлүүлэлт багассанаар 2024 он гарсаар өндөгний импорт эрс буурсан аж. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр оны эхний дөрвөн сард 980.1 мянган ам.долларын өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 80 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна.

    2023 онд Монгол Улсын өндөгний жилийн хэрэглээ 400-450 сая ширхэг хүрчээ. Нэг хүний өндөгний жилийн хэрэглээ 180-200 ширхэг байгаа нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнийг Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих