logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Монгол Улсын Засгийн газрын "Номад" бондын ханш 2022 оны X/21-нээс хойших дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 11 16:00
    747

    Зургийг: С.Батсайхан

    "Хүннү" бондын ханш сүүлийн арилжаагаар нэг гаруй хувиар өслөө

    Монгол Улсын Засгийн газар 2026 онд хугацаа нь дуусах 566 сая ам.долларын “Номад” (MONGOL 26) болон 2028 онд хугацаа нь дуусах 650 сая ам.долларын “Хүннү” (MONGOL 28) бондыг худалдан авах тендер зарласны дараа "Номад" бондын ханш эрс өсөж, 2022 оны аравдугаар сарын 21-нээс хойших дээд түвшинд хүрлээ.

    Харин "Хүннү" бондын ханш сүүлийн арилжаагаар нэг гаруй хувиар өсөж, 106 гаруй ам.доллар болоод байна.

    GOV-BOND-PRICE-CHANGE-GFX.jpg

    Түүнчлэн хөгжиж буй орнуудын бондуудын эрсдэлийн өгөөж Covid-19 цар тахлын дараах доод түвшиндээ хүрлээ. Хөгжиж буй орнуудын бондууд АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжөөс 314 суурь нэгжээр өндөр өгөөжтэй байх хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл энэ нь Монгол Улсын Засгийн газар шинээр бонд гаргах таатай нөхцөл байдал байгааг илтгэж байна.

    Cэтгэгдэл бичих