logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 18 09:35
    185

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.8 хувиар өсөв

    Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ сэргээх амлалт өгснөөр зэсийн үнэ сүүлийн таван сарын дээд түвшинд хүрлээ.

    Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.8 хувиар өсөж, тонн нь 9861 ам.доллароор арилжаалагдаж байна. Энэ нь өнгөрсөн аравдугаар сарын долооноос хойших хамгийн өндөр дүн болж байгаа юм.

    Зэсийн үнэ ирэх гурван сарын хугацаанд тонн нь 10 мянган ам.доллар давна гэж “Citigroup” тооцоолж байна.

    Уурхайн нийлүүлэлт хомсдох асуудалд ороод буй тус зах зээлд Дональд Трампын тариф улам хэлбэлзэл нэмснээр зэсийн үнэ энэ он гарсаар 12 хувиар өсөөд байгаа юм. Хэдий тийм боловч металлын эрэлтийн гол тулгуур БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр байна.

    Cэтгэгдэл бичих