logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Тэнхлэг зууч: Нийслэлд 45 мянга орчим түрээсийн орон сууцны эрэлт байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 30 12:00
    562

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Ипотекийн зээл, логистикийн зардал өссөн нь үнийн хөөсрөлд нөлөөлж байна

    Улаанбаатар хотод 45 мянга орчим түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ байгаа талаар “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Энэ нь ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий зах зээл гэдгийг онцолж байна.

    2024 оны III улирлын байдлаар түрээсийн орон сууцны үнийн индекс 1.448 нэгж байгааг “Тэнхлэг зууч” компанийн тайлангаас харж болохоор байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.30 нэгж хувиар, өмнөх улирлаас 2.63 нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна.

    Харин Үндэсний статистикийн хорооны тайланг харвал сдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны нэг м.кв-ийн үнэ дунджаар 4.39 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    Шинэ орон сууцны үнэ ирэх оны энэ үед бараг 10 орчим хувиар өсөх төлөвтэй байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээлсэн юм.

    Ипотекийн зээлийн нөлөө бага зэрэг үнийн хөөсрөл үүсгэж байгаагаас гадна тээвэр логистикийн зардал өссөн нь үнийн өсөлтөд голлон нөлөөлөхөөр байна.

    Ялангуяа барилгын материалын гол нийлүүлэгч ОХУ-д Украинтай хийж буй дайны улмаас нийлүүлэлт удаашралтай байгаа гэж тодотгосон юм. Мөн валютын ханш чангарч байгаа нь үнийн өсөлтийн бас нэгэн шалтгаан болж байна гэж үзэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих