logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Халиун
    Чили улс кобальтын зах зээлд тэргүүлэгч болохыг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 11 14:40
    544

    Зургийг: Cristobal Olivares/Bloomberg

    Бүгд Найрамдах Конго улс 2022 онд кобальтын нийт үйлдвэрлэлийн 73 хувийг бүрдүүлжээ

    Чили улс зэсийн олборлолтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ, лити-ион цэнэг хураагуурын гол түүхий эд болох кобальтын зах зээлд тэргүүлэгч болохыг зорьж байгаагаа мэдэгдлээ.

    Сүүлийн жилүүдэд тохиосон цар тахал, усны нөөцийн хомсдол, хүдрийн чанар муудсан зэрэг асуудлаас болж Чилийн зэсийн олборлолт буураад байгаа юм. Мөн Олон улсын зэсийн судалгааны группээс ирэх онд зэсийн эрэлт буурч, 467 мянган тонн зэсийн илүүдэл үүснэ гэсэн таамгаас болж Чили улс ийнхүү кобальтын зах зээлд хүч үзэхээр болжээ.

    Кобальтын зах зээлд тэргүүлэхийн тулд тус улс Бүгд Найрамдах Конго улс, Индонез, Австрали зэрэг уул уурхайн салбарын томоохон тоглогчидтой нүүр тулах шаардлагатай болж буй ч шинжээчид үүнийг боломжтой гэж харж байгаа аж.

    Бүгд Найрамдах Конго улс кобальтын хамгийн том үйлдвэрлэгч байсаар ирсэн бөгөөд 2022 онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 73 хувийг бүрдүүлжээ. 2022 оны байдлаар дэлхийн кобальтын нийт нийлүүлэлтийн 44 хувийг БНХАУ-ын компаниуд эзэмшиж, удирдахын зэрэгцээ боловсруулсан кобальт үйлдвэрлэлийн 78 хувь нь Бүгд Найрамдах Конго улсад ногдож байсан аж.

    Харин Индонез улс 2021 онд 2700 тонн кобальт олборлож байсан бол өнгөрсөн онд гурав дахин нэмэгдэж, 9500 орчим тонныг олборлож, хоёрдугаарт бичигдэж байна.

    Өнгөрсөн онд олборлосон кобальтын нийлүүлэлт 23 хувиар өссөн нь дэлхийн хэмжээнд тус металлын нийлүүлэлтийн 73 хувийг хангадаг Бүгд Найрамдах Конго улс болон сүүлийн үед энэ зах зээлийн хүчтэй өрсөлдөгч болоод байгаа Индонез улс олборлолтоо нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.

    Cэтгэгдэл бичих