logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    I сард экспортын дүн импортынхоос $389 саяар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 07 13:30
    233

    Зургийг: С.Батсайхан

    2024 оны эхний нэг сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2260.9 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 495.2 сая ам.доллароор буюу 28 хувиар өсжээ

    Нэгдүгээр сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 388.9 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.  Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээс алтны экспорт 84.9 хувиар, ямааны угаасан ноолуур 25.1 хувиар, боловсруулаагүй нефть 6.1 хувиар буурчээ.

    7-3.JPG

    Экспортод 1.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Экспортод нийлүүлсэн барааны 98.6 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа аж.

    Мөн экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1.16 тэрбум ам.доллар буюу 88 хувийг эзэлсэн байна. Үүнд чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 86.7 хувь, зэсийн баяжмал 12.2 хувь, төмрийн хүдрийн экспорт 65.3 хувиар өсжээ. Энэ онд 60 сая тонн нүүрс, 1.5 сая тонн зэсийн баяжмал, 8.4 сая тонн төмрийн хүдэр, 4.8 сая баррель газрын тос, 20 тонн алт нийлүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байгаа юм.

    7-4.JPG

    Дийлэнх эрдэс бүтээгдэхүүн болон ямааны угаасан ноолуурыг БНХАУ-д экспортолсон бол үхэр, адууны боловсруулсан ширийг Турк улсад, самнасан ноолуурын 74.5 хувийг Италид нийлүүлжээ.

    Монгол Улс нийт 936 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих