logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    БНХАУ эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах хүлээлт төмрийн хүдрийн үнийг өсгөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 07 16:00
    339

    Зургийг: Udit Kulshrestha/Bloomberg

    Эрэлт нь эрс эрчимжсэнээр хөнгөн цагааны үнэ өсөж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхээр байна

    БНХАУ мягмар гарагт эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ танилцуулж магадгүй байгаа энэ үед төмрийн хүдрийн үнэ өслөө. Тухайлбал: өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 18 гаруй хувиар өсөөд байсан төмрийн хүдрийн фьючерс ханш Сингапурын биржид дахин гурав гаруй хувиар өсөж, тонн нь 110 ам.доллар хүрээд байна.

    БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдах албан тушаалтнууд мэдэгдэл хийхээ ням гарагт зарласнаар төсвийн зарцуулалтын талаар мэдээлнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

    417678247-OK.png

    Харин Лондоны Металлын биржид эрэлт нийлүүлэлтээ даваад байгаатай холбоотойгоор богино хугацаанд хөнгөн цагааны хомсдол үүсэх эрсдэл бий болоод байна.

    Аравдугаар сард нийлүүлэх тус металлын үнэ 11 дүгээр сарынхыг даваад байгаа юм. Мөн агуулахууд дахь хөнгөн цагааны нөөц бүрдүүлэлт буурч байгаа зэрэг нь үнэ хөөрөгдөх эрсдэлтэй байна.

    Зах зээлийн томоохон тоглогч “Trafigura”-ийн зүгээс хөнгөн цагааны үнэ 10 дугаар сард үргэлжлэн өснө гэж тооцоолжээ. Хөнгөн цагааны нөөц ихтэй тус компанийн хувьд ийнхүү мэдээлсэн нь зах зээлд хомсдол үүсэх дохиог улам бататгаж байна.

    Cэтгэгдэл бичих