logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Улсын хэмжээнд 914.2 мянган хүн ядуурлын түвшнээс доогуур хэрэглээтэй амьдарч байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 07 16:18
    2204

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувьтай байсан бол 2022 онд 0.7 хувиар буурчээ

    2022 оны байдлаар Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 27.1 хувь болж, 914.2 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ нь 2020 оноос 0.7 хувиар буурсан ч ядуурал өндөр түвшинд байсан хэвээр байна.

    Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтарч 2010 онд тогтоосон ядуурлын суурь шугамыг 2022 он болгон шинэчилсэн юм. Монгол Улсын насанд хүрсэн нэг хүн эрүүл, идэвхтэй амьдрах хэрэглээгээ хангахад шаардлагатай хамгийн бага зардал буюу ядуурлын шугам 2022 оны байдлаар 418 мянга 90 төгрөг байгаа аж.

    POVERTY-GFX.png

    Хүн амын суурьшлаар үзвэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд ядуурлын түвшин 23 хувь байгаа бол сумын төв болон хөдөөд 35.6 хувь байна. Харин бүс нутгийн хувьд баруун бүсэд ядуурлын түвшин хамгийн өндөр буюу 36.5 хувь байгаа бол Улаанбаатарт хамгийн бага буюу 21.6 хувьтай байгаа ажээ.

    Хэдийгээр ядуурлын түвшин Улаанбаатар хотод бага байгаа ч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 37.4 хувь нь нийслэлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл нийслэл Улаанбаатар хотын таван хүн тутмын хоёр нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих