logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    ЭЗХАХБ: Дэлхийн ДНБ-ий өсөлт 2024 онд 2.7 хувь болж саарахаар байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 30 09:00
    650
    Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 2.9 хувиар өснө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага мэдээлэв

    Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт эрчимтэй саарах замдаа явж байна гэдгийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) анхаарууллаа. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2024 онд ердөө 2.7 хувиар өсөхөөр байна гэж тус байгууллага төсөөлсөн байна. Өөрөөр хэлбэл 2023 онд 2.9 хувиар өсөж, өсөлт ирэх онд саарахаар байгаа аж.

    Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2024 оны хоёрдугаар хагасаас бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй гэж ЭЗХАХБ мэдэгджээ. Энэ нь дийлэнх хөрөнгө оруулагчид, арилжаанд оролцогчдын хүлээлтээс цаг хугацааны хувьд илүү хойно байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн Евро бүсийн хувьд 2025 оны хавраас мөнгөний хатуу бодлого суларч эхэлнэ гэж таамаглаж байгаа аж.

    Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 оноос эрчээ авч, гурван хувиар өсөхөөр байгааг ЭЗХАХБ мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн хамгийн гол эрсдэл дунд БНХАУ зэрэг худалдааны гол түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдал дордох нь байгааг эдийн засагчид “Bloomberg”-т ярилцлага өгөх үедээ онцолж байв.

    Cэтгэгдэл бичих