logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    “Intel” Гүйцэтгэх захирлын албан тушаалдаа бусад компанийн удирдлагыг судалж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 04 16:35
    150

    Зургийг: Bloomberg

    “Intel”-ийн Гүйцэтгэх захирал Пэт Гельсингер энэ долоо хоногт гэнэтийн байдлаар ажлаа хүлээлгэн өгчээ

    Чип үйлдвэрлэгч “Intel” компани шинэ Гүйцэтгэх захирлаа сонгохдоо гаднын туршлагатай хүмүүст илүү анхаарах төлөвтэй байна.

    Энэ хүрээнд тус компани “Marvell Technology” компанийн Гүйцэтгэх захирал Мэтт Мёрфи, “Cadence Design Systems”-ийн захирал  асан Лип-Бу Тан нарыг нэр дэвшигчдийн жагсаалтад оруулсан гэж эх сурвалжууд мэдээллээ.

    “Intel”-ийн Гүйцэтгэх захирал Пэт Гельсингер энэ долоо хоногт гэнэтийн байдлаар ажлаа хүлээлгэн өгсний дараа компани удирдах ажилтан сонгох хайгуулдаа “Spencer Stuart” агентлагтай хамтран ажиллаж байна. Ингэхдээ компанийн дотоод албан тушаалтнуудаас гадна олон талын туршлагатай гаднын нэр дэвшигчдийг ч мөн судалж байгаа нь уламжлалаасаа хазайсан алхам болж байгаа аж.

    Дээрх мэдээллийн дараа “Marvell” компанийн хувьцааны ханш мягмар гарагийн арилжаагаар 2.3 хувиар буурсан бол “Intel”-ийнх зургаан хувиар буурсан байна.

    Cэтгэгдэл бичих