logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    2024 онд “Топ 5” банкны ногдол ашгийн өгөөж 6-12 орчим хувийн түвшинд байв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 31 16:10
    1946
    2024 онд системийн нөлөө бүхий банкнууд 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жилийн хугацаанд 44 хувийн өсөлт үзүүлсэн ч 2023 оны 49.9 хувийн өсөлтөөс бага байна

    2024 онд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Топ 5” банкны ногдол ашгийн өгөөж 6-12 орчим хувийн түвшинд хадгалагдав. Системийн нөлөө бүхий таван банк нийт 559.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилжээ.

    Энэ нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын өнгөрсөн онд олгосон 982.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийн 56.9 хувийг бүрдүүлсэн байна. Харин энэ жилийн ногдол ашгийн шийдвэрээ танилцуулахад компаниудад гурван долоо хоногийн хугацаа үлдээд байгаа юм.

    Хэдийгээр 2024 онд системийн нөлөө бүхий банкнууд 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жилийн хугацаанд 44 хувийн өсөлт үзүүлсэн ч 2023 оны 49.9 хувийн өсөлтөөс багассан харагдаж байна.

    Түүнчлэн өнгөрсөн онд бодлогын хүү буурсантай холбоотойгоор банкнуудын зээлийн хүү буурах төсөөлөлтэй байгаа нь 2025 оны эцсийн ашигт ажиллагаанд нөлөөлж магадгүй байна. 

    BANK-KHANSH.JPG

    Харин хувьцааны ханшийн хөдөлгөөнөөр 2024 онд “Топ 5” банкнаас Голомт Банк болон ХасБанкны хувьцааны ханшийн өсөлт “Топ-20” индексийн 23.8 хувийн өсөлтөөс давсан байна. Тухайлбал: тайлант хугацаанд Голомт Банкны хувьцааны ханш 37 хувиар өсөж, оны нийт өгөөж нь 46.9 хувьтай гарснаар банкнууд дундаа хувьцааны үр дүнгээрээ тэргүүллээ.

    Нэгдүгээр  сарын 31-ний өдрийн байдлаар Голомт Банкны нэгж хувьцааны ханш 1288 төгрөгөөр арилжаалагдаж байгаа ба зах зээлийн үнэлгээ нь 1.04 их наяд төгрөг болоод байна. Өөрөөр хэлбэл хувьцаагаа олон нийтэд анх санал болгож байх үеийн түвшинтэйгээ тэнцээд байгаа юм.

    Босгосон хөрөнгийн зарцуулалт

    2022, 2023 онуудад IPO хийж, 470 орчим тэрбум төгрөгийг анхдагч зах зээлээс босгож байсан таван банк татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүгд 100 хувь зарцуулж дуусгажээ.

    • “ХААН Банк” ХК 183.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээс 34 хувийг нь ногоон төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэхэд, 31 хувийг орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилтэд, 19 хувийг цахим бүтээгдэхүүн хөгжүүлэлт, 16 хувийг нь мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад зарцуулжээ.
    • “Худалдаа Хөгжлийн Банк” ХК 105.5 тэрбум төгрөг татсанаас байгууллагын сегментийн зээлд 50 хувийг, жижиг, дунд бизнесийн сегментэд 20 хувийг, иргэдийн сегментэд 30 хувийг зарцуулсан байна.
    • “ХасБанк” ХК 35.7 тэрбум төгрөг татсанаас иргэдийн зээлийн багцад 66 хувийг, байгууллагын зээлд 19 хувийг, санхүүгийн түрээсэнд 15 хувийг зарцуулжээ.
    • “Голомт Банк” ХК 118.9 тэрбум төгрөг татсанаас зээл олголтод 116.7 тэрбум төгрөгийг, үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардал 2.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
    • “Төрийн банк” ХК 25.4 тэрбум төгрөг татсанаас тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүнд 50 хувийг, дундаж давхаргад чиглэсэн бүтээгдэхүүнд 50 хувийг нь зарцуулсан байна.
    Cэтгэгдэл бичих