
Зургийг: Ozan Kose/AFP/Getty Images
Сүүлийн өдрүүдэд крипто зах зээлийн уналт эрчимжиж, 500 тэрбум ам.долларын үнэлгээгээ алдаад байна.
“Bitcoin”-ийн ханш таван өдөр дараалан буурсан нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн уналт болж байна.
“Goingecko”-ийн мэдээллээс харахад “Bitcoin”-ийн үнэ 73.7 мянган ам.доллар буюу шинэ дээд цэгтээ хүрснээс хойш буурах хандлагатай байгаа юм. Үнийн өсөлт оргил цэгтээ хүрсэн байх магадлалтай байгааг шинжээчдийн зүгээс таамаглаж байна.
Мөн АНУ-ын “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг сангуудыг чиглэх мөнгөний урсгал бага зэрэг саарах магадлалтай байгаа аж. Тухайлбал: тавдугаар сар гарсаар эдгээр сангуудын хөрөнгө 169 сая ам.доллароор буурчээ. Ингэснээр нийт үнэлгээ нь 11.8 тэрбум ам.доллар хүрээд байна.