
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Э.Халиун
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Э.Халиун
“Citigroup”-ийн хувьцааны ханш ирэх 3 жилд 2 дахин өсөх төлөвтэй байгааг “Wells Fargo” тооцоолов
Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 04 09:20
364
Зургийг: Stephanie Keith/Bloomberg
“Citigroup”-ийн нэгж хувьцааны ханш 2026 он гэхэд одоогийн түвшнээс 131 хувиар өснө гэж “Wells Fargo”-ийн шинжээч тооцоолжээ
Банкны салбарт тэргүүлэгчдийн нэг “Wells Fargo”-ийн шинжээч Майк Майо “Citigroup”-ийн хувьцааны ханш 2024 онд өндөр өсөлттэй байх төлөвтэй гэж тооцооллоо. “Citigroup” одоо хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийнхөө ачаар улам хөрөнгөжиж, хувьцааны ханш нь ирэх гурван жилд хоёр дахин өсөх төлөвтэй гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл Майк Майогийн тооцоолсноор “Citigroup”-ийн нэгж хувьцааны ханш 2026 он гэхэд одоогийн түвшнээс 131 хувиар өсөж, 119 ам.доллар хүрэх аж. Хэрэв энэхүү таамаг биеллээ олбол тус компанийн хувьцааны ханш 2008 оноос хойших дээд түвшинд хүрэх юм.
Мягмар гарагийн байдлаар “Citigroup”-ийн хувьцааны ханш 3.1 хувиар буюу эрс өсөөд байна.
Cэтгэгдэл бичих