logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 болж, 20 хувиар нэмэгдэнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 08 09:00
    2100

    Зургийг: С.Батсайхан

    Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан байна.

    Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг хүргэх санал гаргасныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байгааг салбарын сайд онцлов.

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдүүлж, 660 мянган төгрөг болгоод байсан юм.

    Монгол Улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван талын байр суурийг харгалзан хэлэлцээрийн журмаар тогтоодог. Ингэхдээ ямар нэгэн тогтсон аргачлалгүй байгааг Монголбанк мэдээлж байсан юм. Мөн ажил олгогч талд илүү ашигтай байдлаар тогтоогдсон байгаа учраас ажил олгогч болон ажилтны аль алины эрх ашгийг хангахуйц түвшинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох нь зүйтэй гэж зөвлөж байна.

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан байдаг.

    Cэтгэгдэл бичих