logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Анхбаяр
    BYD үнээ огцом бууруулж, Toyota, VW-ийн хэрэглэгчдийг онилж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 25 14:10
    3702

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Цахилгаан автомашин үйлдвэрлэгч БНХАУ-ын “BYD” компани 100 гаруй загварынхаа үнийг хямдруулжээ

    “Tesla”-ийг ардаа орхиж, цахилгаан автомашины борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч болсон амжилтдаа “BYD” сэтгэл ханаагүй бололтой. Одоо тус компани “Toyota”, “Volkswagen” зэрэг компаниудын хэрэглэгчдийг татахад анхаарч, үнээ огцом хямдруулж буй нь БНХАУ-ын зах зээл дэх үнийн дайны хувьд онцлохоор жишээнүүдийн нэг болж байна. 

    “BYD” маркетингийн кампанит ажлынхаа хүрээнд “цахилгаан газрын тосноос хямд” хэмээн зарлаж, худалдаанд гаргаад буй бүрэн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй бараг бүх загварынхаа үнийг бууруулж буй аж. 

    “Bloomberg News” БНХАУ-ын автомашины портал болох “16888.com”-ийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд “BYD” 100 гаруй загварынхаа үнийг хямдруулсан үзүүлэлттэй байгаа бөгөөд үүнд сүүлд танилцуулсан “Yangwang” брэндийн загварууд, тэр дундаа 233 мянган ам.долларын үнэтэй супер автомашин нь хамаарахгүй юм байна. 

    “BYD”-ийн хамгийн боломжийн үнэтэй цахилгаан загвар болох “Seagull”-ийн үнэ улам доошилсныг онцолж болохоор байгаа юм. Тэрхүү загварыг таван хувиар хямдруулснаар үнэ нь 10 мянган ам.доллароос доош орж ирсэн бол борлуулалтаараа тэргүүлдэг “Qin Plus” седаны үнэ 20 хувиар буурч, эхлэх үнэ нь 79 мянга 800 юань болжээ.

    Cэтгэгдэл бичих