logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Ам.долларын ханш суларснаар иен, швейцар франкийн ханш 1 хувь давж чангарав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 29 09:25
    241

    Зургийг: Scott Eells/Bloomberg

    “Bloomberg Dollar Spot Index” он гарсаар 7 хувиар буураад байна

    Даваа гарагт ам.долларын ханш суларснаар Японы иен, Швейцарын франк зэрэг эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог валютуудын ханш чангарлаа. Хөрөнгө оруулагчид Дональд Трампын бодлогын нөлөөгөөр АНУ-ын хувьцаануудыг зарж эхэлсэн аж. Энэ хандлага цаашдаа ч үргэлжилнэ гэж “JPMorgan Chase”-ийн шинжээчид таамаглажээ.

    “Bloomberg Dollar Spot Index” 0.5 хувиар буураад байна. Тус индекс энэ он гарсаар бараг долоон хувиар буурсан хөдөлгөөнтэй байгаа юм.

    DOLLAR.png

    Даваа гарагт танилцуулсан АНУ-ын аж үйлдвэрийн салбарын тайлан тааруу үзүүлэлттэй гарсан нь тус улсын эдийн засгийн өсөлтийн төлөвт дарамт болж, ам.долларын ханш суларлаа. Иен болон швейцар франк зэрэг бусад валют даваа гарагт бараг нэг хувиар чангарсан байна.

    Харин фунт стерлингийн ханш мөн сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих