
Зургийг: Chris J Ratcliffe/Bloomberg
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, тэргүүн дипломатч Ван И дэлхийн улс орнуудыг АНУ-ын тарифын сүрдүүлэгт бууж өгөхгүй байхыг уриалжээ.
“Чөлөөт худалдаанаас удаан хугацаанд үлэмж ашиг хүртсээр ирсэн АНУ өдгөө бүх улс орнуудаас тэнгэрийн үнэ шаардахын тулд тарифыг гол хөзөр болгон ашиглах хүртлээ хол явсан байна. Хэрэв улсууд үүнээс айн чичирч, чимээгүй өнгөрүүлж, буулт хийхээр сонговол дээрэлхэгч улам итгэлтэйгээр азаа турших нөхцөл бүрдүүлнэ” хэмээн тэрбээр даваа гарагт BRICS-ийн уулзалтад оролцохдоо онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас сүүлийн өдрүүдэд Бээжинд шахалт үзүүлэх худалдааны шинэ арга хэрэгслүүдийг ашиглах боломжтойгоо илэрхийлж буй. Үүнд БНХАУ-д гаргадаг тодорхой нэрийн бараа, бүтээгдэхүүний экспортыг бүрэн хориглох арга хэмжээ багтахыг АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент дурдсан юм.