logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “TMK Energy”-ийн олборлосон хийн хэмжээ I улиралд сар бүр дээд үзүүлэлтээ шинэчилжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 30 16:15
    93

    Зургийг: tmkenergy.com.au

    “TMK Energy” компани гуравдугаар сард 10 мянга гаруй метр куб хий олборложээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийнх нь олборлолтын хэмжээ оны эхний улиралд сар бүр дээд амжилтаа шинэчилснийг үйл ажиллагааны тайландаа онцолсон байна.

    Тус компани одоогоор төслийн “Lucky Fox” талбайн зургаан цооногоос хий гарган авч байгаа юм. Нэгдүгээр сард нийт олборлосон хийн хэмжээ нь өмнөх сараасаа 300 хувиар өсөж байсан бол хоёрдугаар сард 14 гаруй хувиар өсгөж, 9100 метр куб хий олборложээ.

    Харин гуравдугаар сард 10 мянга гаруй метр куб хий олборлож, өдрийн олборлолтын дээд хэмжээ нь 463 метр куб хүрсэн байна.

    Дөрөвдүгээр сард “TMK Energy” компани нэмэлт хувьцаа гаргаж, 2.3 сая ам.доллар татан төвлөрүүлснээр энэ оны өрөмдлөгийн хөтөлбөрийн санхүүжилтээ бүрдүүлжээ.

    Төслийн одоогийн ахиц нь хийн олборлолтыг арилжааны түвшинд хүргэх зорилттой нь нийцэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Дугалл Фергюсон онцоллоо. 

    Cэтгэгдэл бичих