logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Удаан саатсан хэлэлцээний эцэст АНУ, Украины тал ашигт малтмалын гэрээ байгууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 01 10:00
    116

    Зургийг: Getty Images/Bloomberg

    Олон долоо хоног дуншиж, ихээхэн маргаан мэтгэлцээн дагуулсан яриа хэлэлцээ лхагва гарагт болсон гарын үсэг зурах ёслолоор дуусгавар болов

    (Bloomberg) -- Украин улсын ашигт малтмалын нөөцийг ашиглах хэлэлцээрт АНУ, Украины тал тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх тусламжаа зогсоохоос болгоомжилж байсан Киевийн эрх баригчдад аюулгүй байдлын баталгаа нэмэгдэж байна.

    Хамтын ажиллагааны гэрээгээр Украин дахь ашигт малтмалын хөрөнгө оруулалтын шинэ төслүүдэд АНУ-д давуу эрх олгогдох юм. Үүнд хөнгөн цагаан, графит, газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалууд багтжээ.

    "Урт хугацаандаа Дональд Трампын засаг захиргаа эрх чөлөөт, бүрэн эрхт, хөгжингүй Украиныг бий болгоход төвлөрсөн энх тайван үйл явцын төлөө тууштай зогсох болохыг энэхүү гэрээ тодорхой илэрхийлж байна. Мөн ОХУ-ын дайны машиныг санхүүжүүлсэн, ханган нийлүүлсэн ямар ч улс, ямар ч хүн Украины сэргээн босголтоос ашиг хүртэхийг зөвшөөрөхгүй" хэмээн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэлдээ онцолсон байна.

    Олон долоо хоног дуншиж, ихээхэн маргаан мэтгэлцээн дагуулсан яриа хэлэлцээ лхагва гарагт болсон гарын үсэг зурах ёслолоор ийнхүү дуусгавар болж, хагарал үүсээд байсан хоёр улсын харилцаа эргэн ойртож байна. Хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ашигт малтмалын гэрээ байгуулахаар Вашингтонд айлчилсан ч Цагаан ордонд хэвлэл, мэдээллийн камерын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс нартай ширүүн маргаан өрнүүлж, улмаар айлчлалаас ганзага хоосон буцаж байлаа.

     

    Daniel Flatley, Natalia Drozdiak

    Cэтгэгдэл бичих