logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хэрэглэгчдийн тоо нь энэ онд 49 хувиар өсөөд буй “Duolingo” бүтэн жилийн борлуулалтын төсөөллөө ахиулав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 02 11:20
    125

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    “Duolingo”-ийн бүх багцын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 46.6 сая хүрээд байна

    (Bloomberg) -- Хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдийг төлбөртэй үйлчилгээндээ ихээр татаж буй “Duolingo” компани бүтэн жилийн борлуулалтын орлого болон ашгийн төсөөллөө өсгөжээ.

    2025 оны борлуулалтын нийт орлого нь 987-996 сая ам.долларын хооронд байна гэж таамагласнаа тус компани сүүлд хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа онцолжээ. Энэ нь компанийн өмнөх төсөөлөл болох 978.5 сая ам.доллар, мөн шинжээчдийн дундаж төсөөлөл 973.2 сая ам.доллароос өндөр дүн болж байна.

    Дээрх мэдээлэл гарсны дараа “Duolingo”-ийн хувьцааны ханш 14 хүртэлх хувиар өслөө. Энэ он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд тус компанийн хувьцааны ханш 23 хувиар өсөөд байгаа бол “S&P 500 Index” мөн хугацаанд 4.7 хувиар унажээ.

    “Duolingo” компанийн үйлчилгээний хамгийн өндөр үнэтэй багц болох "Duolingo Max"-ийн худалдан авалт эрчимтэй өсөж буй нь багцад дагалддаг хиймэл оюунт видео дуудлагын функцийг хэрэглэгчид ихээр сонирхож байгаатай холбоотой аж.

    “Duolingo”-ийн бүх багцынх нь идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ онд 49 хувиар өсөж, 46.6 сая хүрчээ. Харин төлбөртэй үйлчилгээний хэрэглэгчдийнх нь тоо 10.3 сая орчим байгаа нь компанийн төсөөллөөс ялимгүй давсан үзүүлэлт боллоо.

     

    Redd Brown

    Cэтгэгдэл бичих