logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНЭУ-ын сургуулиудад хиймэл оюуны хичээл ордог болно
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 05 15:27
    61

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Өнгөрсөн сард БНХАУ бага, дунд сургуулийн хөтөлбөрт хиймэл оюуныг нэмэх шийдвэрээ зарласан

    Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар ирэх хичээлийн жилээс эхлэн улсын сургуулиудын сургалтын хөтөлбөрт хиймэл оюуны хичээлийг нэмэх шийдвэр гаргажээ. Шинэ хичээлд цэцэрлэгийн хүүхдүүдээс 12 дугаар анги хүртэлх бүх сурагчид хамрагдах бөгөөд хиймэл оюуны суурь ойлголт, ёс зүй, амьдрал дээрх хэрэглээ зэрэг сэдвүүдтэй байхыг тус улсын төрийн өмчит WAM агентлаг мэдээлжээ.

    Хиймэл оюуны хөгжүүлэлтээр бүс нутагтаа манлайлах зорилго тавьсан АНЭУ нь сургуулийн боловсролд хиймэл оюуныг нэвтрүүлж буй ээлжит орон болж байна. Өнгөрсөн сард БНХАУ бага, дунд сургуулийн хөтөлбөрт хиймэл оюуныг нэмэх шийдвэрээ мөн зарлаж байлаа.

    АНЭУ хиймэл оюуны моделиудыг сургах дата төвүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний сацуу хиймэл оюуны хөрөнгө оруулалтын тусгай сан хүртэл байгуулаад байгаа. OpenAI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн өнгөрсөн онд Эмиратад зочлохдоо тус улсыг хиймэл оюуны технологиудыг анхлан турших "зохицуулалтын сэндбокс" болох боломжтой хэмээн онцолж байв. 

    Cэтгэгдэл бичих