logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    У.Баффет, Ч.Мангер нар Berkshire-ийг нэгэн жарны турш удирдахдаа юу бүтээж босгосныг тоогоор илэрхийлбэл...
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 06 10:47
    294

    Christopher Goodney/Bloomberg

    Apple-ийн Тим Күүк түүнээс урам зориг авдгаа илэрхийллээ. Bank of America-ийн Брайан Монихан амьдралдаа болон бизнестээ түүнээс их зүйл сурснаа дурслаа. JPMorgan-ийн Жэйми Даймон түүнийг "Америкийн капитализмын сайн сайхан бүхний илрэл" хэмээн магтлаа…

    Bloomberg - 94 настай Уоррен Баффет Berkshire Hathaway компанийн манлайд өнгөрүүлсэн түүхэн он жилүүдээ дуусгавар болгохоо зарласан нь түүний шүтэн бишрэгчдэд, компанийн ТУЗ-ийн гишүүдэд, бүр дэргэд нь сууж байсан залгамжлагчийнх нь хувьд ч гэнэтийн мэдээ болов.

    Алдарт хөрөнгө оруулагч тэрбээр нэгэн цагт дампуурахын ирмэг дээр байсан нэхмэлийн фирмийг технологийн бус салбар дахь хамгийн өндөр үнэлгээтэй компани болгон өргөжүүлж, хувьцааг нь эзэмшдэг хөрөнгө оруулагчдад өдийг хүртэл 5,500,000%-ийн өгөөж хүртээжээ. Олон үг нуршилгүйгээр Уоррен Баффет болон урт хугацааны бизнес хамтрагч Чарльз Мангер нар Berkshire-ийг нэгэн жарны турш удирдахдаа юу бүтээж босгосныг тоогоор илэрхийлье.

    5,502,284%

    1964-өөс 2024 оны хооронд Berkshire Hathaway-ийн нэгж хувьцааны нийт үнэлгээ ингэж өсжээ. S&P 500 индексийн ижил хугацаан дахь үзүүлэлтийг ногдол ашигтай нь хамт тооцож үзвэл 39,054% байна. Өөрөөр хэлбэл Berkshire-ийн хувьцааны жилийн өгөөж бараг 20 хувь байсан нь S&P 500-ийнхаас хоёр дахин өндөр дүн.

    $1.2 их наяд

    Berkshire-ийн одоогийн зах зээлийн үнэлгээ нь бүх дэлхийн нээлттэй зах зээлд наймдугаарт бичигдэх үзүүлэлт юм.

    berksh.jpg

    392,396

    2024 оны эцсийн байдлаар Berkshire-ийн компаниудад ийм тооны хүн ажиллаж байжээ.

    $167 тэрбум

    Энэ бол Уоррен Баффетийн компанидаа эзэмшдэг А зэрэглэлийн хувьцаануудын үнэлгээ.

    70%

    Компанийн 263 тэрбум ам.доллароор хэмжигдэх хувьцааны хөрөнгө оруулалтын багцын ийм хувийг Apple, American Express, Coca-Cola, Bank of America, Chevron гэсэн хэдхэн компанийн хувьцаа бүрдүүлдэг. “Ганц гайхамшигтай бизнесээр цаашид зайлшгүй гарах олон тааруу шийдвэрийг нөхөж болно” хэмээн Баффет нэгэнтээ өгүүлсэн.

    1

    1965-2024 онд Berkshire Hathaway ердөө ганцхан удаа ногдол ашиг тараажээ. Баффет хөрөнгө оруулагчдад хамгийн сүүлд илгээсэн захидалдаа 1967 онд ногдол ашиг хуваарилсан нь “хар дарсан зүүд мэт байсан” хэмээн дурсжээ.

    Бэлэн мөнгө, олон асуултууд үлдээлээ

    Ийнхүү 94 настай “архитектор” Уоррен Баффет улирал бүр 10 тэрбум ам.долларын ашиг олдог, 1.2 их наяд ам.доллароор үнэлэгдэх үлэмж компанийн түлхүүрийг өөрийн сонгосон залгамжлагч Грег Абелд атгуулж байна. Зах зээл савлагаатай байсан сүүлийн хэдэн жилийн турш Баффетын хуримтлуулсан бараг 350 тэрбум ам.доллароор хэмжигдэх бэлэн мөнгийг Грег Абел яах вэ гэдэг нь энэхүү халаа сэлгээнээс урган гарах олон асуултын тэргүүнд байх нь дамжиггүй.

    Тэвчээртэй чанар, зөвхөн сайн ойлгосон бизнестээ хөрөнгө оруулдаг Berkshire-ийн зарчмыг Грег Абел өөрчлөх эсэх нь бас анхаарал татна. 64 настай тэрбээр хөрөнгө оруулалт, эрсдэлийг удирдах чиглэлд Баффетын зассан замыг дагахаа илэрхийлж байлаа. Эрчим хүчний салбарт карьераа босгож, хэлцэл хийх чадвараараа ялгарч чадсан тэрбээр Баффетын итгэлийг олж, улмаар 2018 онд Berkshire Hathaway-ийн дэд ерөнхийлөгчөөр дэвшсэн бол 2021 онд Баффетын залгамжлагчаар нэрлэгдсэн юм.

    Санал болгох:  Уоррен Баффетаас бүх CEO нарын суралцаж болох дөрвөн хичээл

    Loukia Gyftopoulou, Amanda Cantrell

    Cэтгэгдэл бичих