logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Xармагтай” төслийн хяналтыг шилжүүлэх Xanadu Mines, Zijin Mining-ийн хэлцэл бүтэлгүйтжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 07 11:30
    646

    Зургийг: Xanadu Mines

    Зэс-алтны "Хармагтай" төслийг 50/50 хувийн хамтарсан компаниар дамжуулан эзэмшиж байгаа Xanadu Mines болон БНХАУ-ын Zijin Mining компаниуд төслийн хяналтын багцыг шилжүүлэх хэлцлийг заасан хугацаанд багтаан хааж чадсангүй. Ингэснээр дараагийн “Оюутолгой” болох потенциалтай гэгдэж буй тус төслийн эзэмшлийн замналд огцом эргэлт гарах магадлалтай боллоо.

    Юу болов?

    Дөрөвдүгээр сард Zijin-ий талаас “Хармагтай”-н хяналтын багцыг худалдаж авах илүү том санал тавиад байв. Xanadu-ийн удирдах зөвлөлөөс тус саналыг хамтарсан компанийн анхны гэрээнд заасан 25 хувиа худалдах опцион эрхээс таатай нөхцөлтэй гэж үзсэн тул Zijin-д хэлцлийн давуу эрх олгож, яриа хэлэлцээгээ шуурхай эхлүүлсэн.

    Гэвч Zijin энэ шахуу хугацаанд эцсийн шийдвэр гаргах боломжгүйгээ илэрхийлсэн тул давуу эрх нь дуусгавар болж, "Хармагтай" төслийн эзэмшлийн ирээдүйг шийдэх стратегийн бусад сонголтууд нээгдэж байгааг Xanadu мэдээллээ.

    Гэхдээ Zijin-ий зүгээс анхны саналаа буцаагаагүйг тодотгох нь зүйтэй.

    Тэр нь юу билээ?

    2024 онд төслийн урьдчилсан ТЭЗҮ гарсны дараа хамтарсан компанийн гэрээний хүрээнд Xanadu хоёр төрлийн опцион гэрээг хэрэгжүүлэх эрхтэй болсон. Үүнд хамтарсан компани болох Khuiten Metals-д эзэмшдэг 50 хувиа бүхэлд нь 50 сая ам.доллароор зарах, эсвэл 25 хувийг нь зараад төслийн хөгжүүлэлтийн зардлыг Zijin-д хариуцуулах гэсэн сонголтууд байлаа. Харин Zijin хяналтын багцын дээрх саналыг тавьснаар Xanadu опционы эрхээ хэрэгжүүлэхээ тавдугаар сар хүртэл хойшлуулаад байсан нь энэ.

    partnership-structure.jpg

    Xanadu одоо яах вэ?

    Төслийн түнш нь баттай шийдэлд хүрч чадаагүй тул Xanadu-ийн хараат бус удирдах зөвлөл нөөц төлөвлөгөөгөө ашиглаж, опцион эрхээ хэрэгжүүлэх эсэхээ хувьцаа эзэмшигчдийн саналаар шийдэхээ мэдэгдлээ. VI сарын 4-нд болох ээлжит бус хурлаар хувьцаа эзэмшигчид нь “Хармагтай”-д эзэмшдэг 25 хувийг Zijin-д худалдах эсэхэд саналаа өгөх юм. Хэрэв зөвшөөрвөл Xanadu төсөлд цаашид хөрөнгө оруулах шаардлагаас чөлөөлөгдөж, урт хугацаатай, зардалгүй хөрөнгийг багцдаа нэмэх юм.

    Харин хувьцаа эзэмшигчид 25 хувийг худалдахаас татгалзаж, өөр таатай санал тавих худалдан авагч гарч ирэхгүй бол Xanadu хамтарсан компанийн 50 хувийн эзэмшилдээ санхүүжилтийн өөр эх үүсвэр үргэлжлүүлэн хайх аж.

    "Хэлцэл биеллээ олоогүй нь харамсалтай ч "Хармагтай" төслийн ирээдүйд итгэл дүүрэн байна. Zijin Монголд ажилласан өргөн туршлагатай компани учраас төслөө урагшлуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд хамтарсан компанийн түнштэйгээ үргэлжлүүлэн ажиллах болно. Мөн бид “Хармагтай”-д сонирхлоо илэрхийлсэн гуравдагч талуудтай яриа хэлэлцээгээ сэргээх болно."

    Xanadu Mines компанийн ТУЗ-ийн дарга Колин Мурхед

     

    Дэлхийн зэрэглэлийн төсөл

    Урьдчилсан ТЭЗҮ-ээр “Хармагтай” уурхайн олборлолт 2056 он хүртэл үргэлжилж, энэ хугацаанд жилд дунджаар 75 мянган тонн зэс, 165 мянган унц алт үйлдвэрлэхээр байна гэж тооцоолсон. Ингэхдээ олборлох зэсийн фунт тутамд ердөө 70 центийн зардал гарах тул төсөл дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, бараг 30 жилийн турш жил бүр 293 сая ам.долларын ашиг хүртээнэ гэж үзсэн юм. Энэ нь “Хармагтай” төслийг дэлхийн түвшний өндөр ач холбогдолтой төсөл болгож буйг Xanadu Mines онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих