logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-аас анх удаа Пап тодорлоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 09 09:49
    302

    Christopher Furlong/Getty Images

    Кардинал Роберт Фрэнсис Превост Папаар сонгогдож, Лео XIV хэмээх шашны нэр хүртлээ. 

    (Bloomberg) - Дараагийн Папыг тодруулах Ватиканы хаалттай чуулган хоёр хоног үргэлжилсний эцэст Кардинал Роберт Фрэнсис Превостыг Папаар сонголоо. Ийнхүү тэрбээр АНУ-аас тодорсон анхны Пап болж, Лео XIV хэмээх шашны нэр хүртлээ. 

    Тэрбээр Папын үүргээ хүлээн авсны дараа Систиний сүмийн тагт дээрээс Ватиканы Гэгээн Петрийн талбайд цугласан олон мянган хүнтэй "Та бүхэн амар амгалан байг" хэмээн мэндчилсэн байна. Чикаго хотод төрсөн, өдгөө 69 настай, шашны замналынхаа дийлэнхийг Перу улсад өнгөрүүлсэн тэрбээр Католик сүмийн хэт хуучинсаг болон дундыг баримтлагчдын хуваагдмал байдлыг ойртуулах гүүр болж магадгүй хэмээн ажиглагчид онцолж буй.

    Таалал төгссөн пап Францис түүнийг өөрийн залгамжлагчаараа бэлдэж байсан бөгөөд 2023 онд түүнийг анх Ватиканд дуудан өндөр алба хариуцуулж байсан юм. Мөн түүний ижил алдар сонгосон XIII Лео нь Католик сүмийг орчин цагт тохируулан өөрчилсөн дэвшилтэт үзэлтэй пап байлаа. 

    "Үг хэлээр, уулзалт яриагаар гүүр босгож, бултаараа нэг хүн болгон нэгдэгтүн. Муу муухай үл түгэх болно" хэмээн Пап Лео XIV анхны хэлсэн үгэндээ мөн дурджээ.

    Пап тодорсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "манай улсын хувьд агуу нэр төрийн хэрэг" хэмээн сошиал хуудастаа бичсэн байна. 

    Cэтгэгдэл бичих