logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Монгол Улс, БНСУ-ын хамтарсан тарилгын эмийн үйлдвэр ашиглалтад орлоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 12 16:50
    1049

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Монгол Улс жилд 30 сая ам.долларын өртөгтэй эмийн бүтээгдэхүүнийг импортолдгоос 5.1 сая ам.долларыг нь тарилгын эм эзэлдэг байна

    Монгол Улс болон БНСУ-ын хамтарсан 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “МДМ ампул фарм” компанийн тарилгын эмийн шинэ үйлдвэр ашиглалтад орлоо. Үйлдвэрийн төслийг  “Мөнхийн тун” ХХК, “Монгол Эм Импекс Концерн” болон БНСУ-ын “Донгү Био&Фарм” компани хамтран хэрэгжүүлсэн байна.

    Энэхүү төсөл нь импортыг орлох, чанартай эмийг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад олон улсын зах зээлд гаргах зорилготой төдийгүй БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадал (Korean GMP)-ийн шаардлага хангах Монгол Улсын анхны үйлдвэр болохыг зорьж байгаа аж.

    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Капитрон банк, ХААН банк болон бусад хоёр эх үүсвэрийн хөрөнгө оруулалт болон зээлээр санхүүжүүлжээ.

    Тус үйлдвэр нь импортын бүтээгдэхүүнийг эхний ээлжид 30 хувь, цаашид 50 хувь орлох хүчин чадалтайг тус компанийн Гүйцэтгэх захирал онцоллоо.

    Жилд 25-40 сая ширхэг тарилгын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд 20 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг Монголын болон БНСУ-ын стандартаар үйлдвэрлэж, зах зээлийн үнээс 15–20 хувиар хямд үнээр дотоодын хэрэглэгчдэд хүргэхээр байна.

    Үүнээс гадна хаягдал ус, уурын эргэн ашиглалт болон эрчим хүчний хэмнэлтэд суурилсан шийдлүүдээрээ тус үйлдвэр 30–40 хувийн ус ба уурын хэмнэлт, 3-5 хувийн эрчим хүчний хэмнэлт бий болгох байгальд ээлтэй үйлдвэрлэлийн шинэ жишиг болж байгаа юм. Тарилгын эмийн үйлдвэр нь зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй байгаль орчин хамгаалал, ногоон хөгжилд бодит хувь нэмэр оруулж, байгальд ээлтэй, хэмнэлттэй үйлдвэрлэлийн шинэ жишиг болж буйг “МДМ ампул фарм” онцолж байна.

    Улсын хэмжээнд тарилгын эмийн “Цомбо” болон “Нахиа” хоёр үйлдвэр л байсан бол ийнхүү гурван үйлдвэртэй болж байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих