logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Apple” компани “iPhone”-ийн цэнэгээ барих хугацааг уртасгахад хиймэл оюун ашиглана
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 13 13:10
    135

    Зургийг: Jason Alden/Bloomberg

    Цэнэг хэмнэх шинэ функц нь “Apple”-ийн энэ онд танилцуулах “iPhone 17” гар утсанд нэн чухал программ хангамж болохоор байна

    (Bloomberg) -- “Apple” компани “iPhone” гар утасны цэнэгээ барих хугацаатай холбоотой хэрэглэгчдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг асуудлыг шийдэхэд хиймэл оюун ашиглахаар төлөвлөжээ.

    Тус компани ирэх есдүгээр сард гаргах "iOS 19" шинэ үйлдлийн системдээ хиймэл оюунд суурилсан батарей  менежментийн горим нэвтрүүлэхийг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээлжээ. "Apple Intelligence" платформын нэг хэсэг болох тэрхүү сайжруулалтаар хэрэглэгчийн гар утсаа ашиглах зан төлөвийг хиймэл оюунаар шинжилж, түүнд нийцүүлэн эрчим хүч хэмнэх автомат тохируулгууд хийдэг болох аж. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн төхөөрөмжүүдээс цуглуулсан датаг ашиглан тодорхой аппликэйшн болон үйлдлийн цэнэг ашиглалтыг ямар үед багасгахаа урьдчилан тодорхойлох юм.

    Цэнэг хэмнэх шинэ функц нь мөн тус компанийн энэ онд танилцуулах “iPhone 17” гар утсанд нэн чухал программ хангамж болох аж. Шинэ “iPhone”-ийн нимгэн загварыг дагаад батарейн хэмжээ нь нэлээд жижгэрэх тул программ хангамжийн тусламжтай цэнэг барих хугацааг нь уртасгахыг зорьж байна. 

    Тус компанийн "Apple Intelligence" платформын эхлэл базаахгүй тавигдсан. Хиймэл оюунт шинэ платформоо компани өргөн хүрээнд сурталчилж байсан ч гарах хугацаа нь төлөвлөснөөс хоцорсны сацуу амласан зарим функцүүд нь одоо ч нэмэгдээгүй байгаа. Ялангуяа өндөр хүлээлт үүсгэсэн "Siri" дижитал туслахын шинэчлэл тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь “Apple” компани “OpenAI”, “Alphabet” зэрэг хиймэл оюуны технологийн өрсөлдөгчдөө гүйцэхэд хол байгааг илтгэж байна.

     

    Mark Gurman

    Cэтгэгдэл бичих