logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ши Жиньпин "гүрийсний" хүчээр худалдааны дийлэнх шаардлагаа АНУ-аар зөвшөөрүүлж чадав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 13 16:55
    654

    Зургийг: Bloomberg

    Дональд Трамп тарифыг нэмэгдүүлэх анхны шийдвэрээ гаргаснаас хойш л Ши Жиньпин "мөчөөгөө өгөхгүй" өнгө аястай хандсаар ирсэн

    (Bloomberg) -- Байр сууриасаа ухралгүйгээр Дональд Трампын эсрэг бат зогсох шийдвэр нь БНХАУ-д байж болох хамгийн таатай үр дүн авчирлаа.

    Швейцарт хоёр хоног үргэлжилсэн яриа хэлэлцээний эцэст дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон харилцан нэгэндээ тогтоосон тарифаа дорвитой дүнгээр бууруулах тохиролцоонд хүрснийг хэлэлцээ хийгч талууд зарлаад байна. Тодруулбал: 90 хоногийн "цонх" хугацаанд АНУ БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан 145 хувийн тарифаа 30 хувь болгож бууруулах бол БНХАУ АНУ-ын дийлэнх бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа 125 хувиас 10 хувь болгож танахаар боллоо.

    Хэлцлийн нөхцөлүүдийг харвал Бээжингээс тавьсан гол шаардлагуудын бараг бүгдтэй нь нийцэж байна. Тодруулбал: Дональд Трампын анх дөрөвдүгээр сарын хоёронд БНХАУ-д ногдуулж байсан "хариу" 34 хувийн тариф цуцлагдсанаар АНУ-ын гол өрсөлдөгч тус улс Их Британи тэргүүтэй холбоотнуудтай нь ижилхэн 10 хувийн суурь тариф төлөхөөр боллоо. Мөн хоёр тал фентанилын наймааг таслан зогсоох "эрчтэй арга хэмжээ" авахаар тохиролцсон бөгөөд энэ нь амжилтад хүрвэл БНХАУ үлдсэн 20 хувийн тарифаас бүрэн чөлөөлөгдөх боломжтой юм.

    "Энэ бол БНХАУ-ын найдан хүлээж байсан хамгийн сайн үр дүн гэхэд хилсдэхгүй. АНУ байр сууриасаа ухарлаа. Тэгэхээр цаашид БНХАУ-ын тал АНУ-тай аливаа яриа хэлэлцээ хийхэд илүү хөшүүрэгтэй орохоор болж байна" хэмээн “Trivium China” судалгааны компанийн үүсгэн байгуулагч Трей МакАрвер онцолжээ.

    Дональд Трамп тарифыг нэмэгдүүлэх анхны шийдвэрээ гаргаснаас хойш л Ши Жиньпин "мөчөөгөө өгөхгүй" өнгө аястай хандсаар ирсэн. Дэлхийн бусад удирдагчдаас ялгаатай нь тэрбээр Дональд Трампын утсаар ярьж, тохиролцох уриалгаас удаа дараалан татгалзаж байв. Тэр байтугай АНУ-ын тариф 145 хувьд хүрэхэд БНХАУ-ын тал үүнийг "тоглоом наадмаас өөрцгүй" хэмээн тодорхойлж байлаа.

    Энэ хугацаанд Бээжингийн эрх баригчид зээлийн хүү бууруулах зэргээр улсынхаа эдийн засгийг бэхжүүлэх арга хэмжээ авч, мөн БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд шинэ зах зээл олох, АНУ-ын "дээрэлхүү" байдлыг таниулах зорилгоор дипломатуудаа дэлхий даяар илгээж байв. Хэдийгээр БНХАУ эдийн засгийн хүндрэлтэй тулгарч, аж үйлдвэрлэлийн салбар нь суларч эхэлсэн ч дотоодын үндсэрхэг үзэл эрс нэмэгдсэн нь Ши Жиньпинд АНУ-ын шахалтад нугарахгүй байхад дэм болжээ.

    "Энэ нь Ши Жиньпиний хувьд дотооддоо улс төрийн, олон улсад дипломат нэр хүндийг нь бэхжүүлнэ. Зөрчилдөөний энэ раундын ялагч нь тэр байлаа" хэмээн Вашингтонд төвтэй Стратеги, олон улс судлалын төвийн Хятад судлаач Скотт Кеннеди онцлов.

    Colum Murphy, Fran Wang,Yujing Liu

    Cэтгэгдэл бичих