logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Сингапурын “Changi” нисэх буудал жилд 50 сая зорчигч хүлээн авах шинэ терминалынхаа шавыг тавилаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 15 09:20
    165

    Зургийг: Huiying Ore/Bloomberg

    “Terminal 5”-ийн бүтээн байгуулалтын ажилд 3.7 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ

    Дэлхийн шилдэг нисэх буудлаар жил бүр тодордог Сингапурын “Changi” нисэх буудал хүлээн авах зорчигчдынх нь тоог олон саяар нэмэгдүүлэх шинэ терминалынхаа шавыг тавилаа.

    Энэ сарын эхээр тус нисэх буудал “Terminal 5”-ийн бүтээн байгуулалтын ажилд 3.7 тэрбум ам.долларын гэрээ байгуулснаа зарлаад байв. Цаашдаа бүтээн байгуулалтын явцад төслийн нийт өртөг олон арван тэрбумд хүрэхээр байгаа аж.

    2030-аад оны дунд үед ашиглалтад орох товтой шинэ терминал эхэн шатандаа 50 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай байх тул “Changi” нисэх буудлын нийт хүчин чадлыг бараг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Мөн нислэг үйлдэх чиглэлийнх нь тоо 170-аас 200 болж нэмэгдэх аж.

    Сүүлийн нэг жилийн хугацаанд “Changi” нисэх буудлаар нийт 68.4 сая зорчигч үйлчлүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

    BEST-AIRPORTS-GFX.png

    Cэтгэгдэл бичих