logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эдийн засгийн өсөлт оны эхний улиралд эрс саарч, төсвийн орлого ₮1.4 их наядаар буурав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 16 14:31
    759

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсын ДНБ-ий өсөлт I улиралд 2.4 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс удааширлаа

    Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ий өсөлт 2025 оны I улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулбал эрс саарсан нь түүхий эдийн эрэлтэд мэдрэмтгий, мөчлөг дагасан шинжтэй эдийн засгийн бодлогын эрсдэлийг дахин тодотгон харууллаа.

    Уул уурхайн оролцоо 0.1 хувь

    Нүүрсний борлуулалт унасан 2025 оны I улиралд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.4 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хороо мэдээлэв. Харьцуулбал өнгөрсөн оны I улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.9 хувьтай гарч байлаа. Цар тахлын жилүүдийг эс тооцвол эхний улирлын өсөлт 2009 оноос хойш анх удаа ийм бага дүнтэй гарч байна.

    unnamed (4).jpg

    2025 оны I улирлын өсөлтийн дийлэнх буюу 1.2 нэгж хувийг үйлчилгээний салбар, нэг нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн бол уул уурхайн салбар ердөө 0.1 нэгж хувийн хувь нэмэр оруулжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр оны эхний дөрвөн сард нүүрсний экспортын үнийн дүн өмнөх оны гурван тэрбум ам.доллароос 1.7 тэрбум ам.доллар болж буурсан байна. Улмаар гадаад худалдааны ашиг гурван жилийн доод түвшинд хүрч, төлбөрийн тэнцэл гуравдугаар сард 614 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлжээ.

    Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийг Монголбанк 7.4 хувь, Дэлхийн Банк 6.3 хувь, Азийн Хөгжлийн Банк 6.6 хувь, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк 6.3 хувь байна гэж төсөөлөөд байна. Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, мега төслүүдийн бүтээн байгуулалт, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэлийн эрчимжилт зэрэг хүчин зүйл энэхүү өндөр дүнтэй өсөлтийг хөтөлнө гэж тэдгээр байгууллагууд үзэж буй.

    Хүслийн жагсаалт

    Өндөр зардалтай мега төслүүдийн бэлтгэл хангагдаж буй ч гол макро үзүүлэлтүүд оныг базаахгүй эхлүүлсэн энэ үед 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна. Ирэх оны нэгдсэн төсвийн орлого, зарлагыг 33.5 их наяд төгрөг буюу алдагдалгүй байхаар Засгийн газраас өргөн бариад байгаа юм.

    Харин энэ оны төсвийн хувьд тэнцэл нь оны эхнээс өссөн дүнгээр дөрөвдүгээр сард 57.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Төсвийн жилийн орлогын дүнг 33.4 их наяд төгрөгөөр баталсан нь сүүлийн байдлаар 25 орчим хувийн гүйцэтгэлтэй, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буурахад татварын орлого, тэр дундаа АМНАТ 65.8 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Гэтэл нөгөө талд зарлагын дүн өмнөх оноос 9.8 хувиар өссөн байгаа юм.

    19-1.JPG

    Засгийн газар нөхцөл байдлаа тооцоолж, төсвийг алдагдалгүй байхаар төлөвлөж буй нь бодлого, зорилгын хувьд нааштай алхам боловч тэдгээрийн хэрэгжилт, шалгуур үзүүлэлтийн талд шаардлага бүрэн хангаж чадахгүй байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхааруулж байна. Тунхаглалын шинжтэй зорилт, реформуудын хэрэгжих нөхцөл, үр дүнг хэмжих шалгуур бодитой биш болохыг тус зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих