logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол орон даяар 5G сүлжээг албан ёсоор асаалаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 19 08:45
    477

    Зургийг: mddic.gov.mn

    Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улс 5G хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлээд байна

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам орон даяар 5G сүлжээг албан ёсоор үе шаттай нэвтрүүлж эхэлснээ зарлалаа. Давхардсан тоогоор 4.8 сая интернэт хэрэглэгчтэй ч үүрэн интернэт сүлжээний хурдаар 180 орноос 109 дүгээрт бичигддэг Монгол Улсад харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон салбарт өөрчлөлт авчрах 5G сүлжээ ийнхүү асаж байна.

    Хэдий тийм боловч нийт бүс нутгийг 5G сүлжээнд бүрэн холбоход нэг жилийн хугацаа шаардагдахаар байгааг салбарын сайд тодотгож байв. Мөн 2030 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1-4 хувийг 5G технологи бүрдүүлж, жил бүр 800 тэрбум төгрөгийн эдийн засгийн өсөлт бий болгоно гэж тооцоолж байгаагаа онцоллоо.

    2020 онд анх 5G сүлжээг нэвтрүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж, түүнээс хойш оператор компаниуд техникийн туршилт хийсээр ирсэн юм.

    Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн, харин хөдөө орон нутагт хүн ам сийрэг тархсан байдаг тул 5G-ийн өндөр хурд (10 Гбит/с хүртэл), бага хоцрогдол (1 миллисекунд) нь хот, хөдөөгийн дижитал хуваагдлыг багасгахад туслах аж. 

    Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улс 5G хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлээд байгаа бөгөөд 186 улсад 623 оператор компани 5G сүлжээ байгуулахаар төлөвлөсөн, туршилт хийгдсэн, давтамжийн зөвшөөрөл өгөгдсөн, сүлжээгээ байгуулсан, үйлчилгээг эхлүүлсэн, зах зээлд бүрэн нэвтрүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих