logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Sell America” эргэн ирэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 20 08:45
    80

    Зургийг: Bloomberg

    “Moody’s Ratings” АНУ-ын зээлжих зэрэглэлийг доошлуулж, “AAA”-аас “AA1” болгов

    “Moody’s Ratings” агентлагийн үнэлгээний ноён оргилд байдаг АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэл буурсны дараа хөрөнгийн зах зээл тус улсын Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын өгөөжийг таван хувиас дээш түвшин рүү илгээлээ. Энэ нь хөрөнгө оруулагчид тус улсын өрийн хэмжээ, “Худалдааны дайн”-д санаа зовниж буйн илрэл юм. Улмаар өнгөрсөн сард дэлхийн зах зээлийг дайрсан “Sell America” хөдөлгөөний цуурай эргэн ирж, “S&P 500 Index” болон “Nasdaq Index” унаж, ам.доллар суларч, алтны үнэ сэргэлээ.

    АНУ-ын Холбооны төсвийн алдагдал жилийн хоёр их наяд ам.доллар дөхөж, дотоодын нийт бүтээгдэхүүний зургаа гаруй хувийг эзлэх болсон энэ үед “Moody’s Ratings” агентлаг “Fitch Ratings”, “S&P Global”-ийн адил АНУ-ын зээлжих зэрэглэлийг доошлуулж, “AAA”-аас “AA1” болгоод байна.

    Cэтгэгдэл бичих