logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ӨМӨЗО-ы нүүрсний уурхайд жолоочгүй, цахилгаан хөдөлгүүртэй 100 автомашин ажиллаж эхэлжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 20 13:50
    234

    Зургийг: Huaneng Group

    "Yimin" уурхай 500 Mbps-ийн хурдтай 5G-A интернэт сүлжээнд холбогдсоноороо дэлхийд анхдагч боллоо

    БНХАУ-ын Төрийн өмчит "Huaneng Group" Өвөр Монголын Өөртөө Засах Оронд байрлах "Yimin" нүүрсний уурхайд цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой хүнд даацын 100 автомашин ажиллуулж эхэлснээ мэдээллээ.

    Ингэснээр тус уурхай нүүрстөрөгчийн ялгаралгүй, жолоочгүй, ухаалаг тээвэрлэлтийн системийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн дэлхийн анхны уурхай болж буйг онцолсон байна.

    Тус компанийн бүтээсэн өөрөө буулгагч автомашин нь 90 тонны даацтай, 509 киловатт/цагийн хүчин чадал бүхий цэнэг хураагууртай, - 40 хүртэлх хэмийн хүйтэнд ажиллах боломжтой аж. Харин автомат ажиллагааны системийг нь "Huawei" компанийн "5G-Advanced" сүлжээ болон CVADCS үүлэн технологийн сүлжээнд түшиглэн хөгжүүлжээ. Автомашинууд нэгдсэн сүлжээнд холбогдож, уурхайн материал ачих, буулгах, тээвэрлэх ажлыг хүний оролцоогүй, хурдтай гүйцэтгэх аж.

    "Yimin" уурхай нь мөн 500 Mbps-ийн хурдтай 5G-A интернэт сүлжээнд холбогдсоноороо дэлхийд анхдагч болсон юм. Тиймээс уурхайн талбайд 300 хүртэлх тооны өөрөө буулгагч автомашиныг 24 цагийн турш тасралтгүй ажиллуулах боломж бүрдсэнийг мэдээлсэн байна. 

    Cэтгэгдэл бичих