logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хүний хөгжлийн индексээр Монгол Улс 193 улсаас 104 дүгээрт эрэмбэлэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 20 15:10
    909

    Зургийг: С.Батсайхан

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр гаргадаг Хүний хөгжлийн индексийг нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэрэгт үндэслэн тооцоолдог

    Аливаа улсын хөгжил, хүн амынх нь сайн сайхан байдлыг илүү бодитоор, илүү өргөн хүрээнд илтгэн харуулдаг үзүүлэлт болох Хүний хөгжлийн индексээр Монгол Улс 1994 оноос хойш тогтвортой дээшилсэн ч харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ ахицаа алдах болоод байгаа. Харин энэ онд шинэчлэгдсэн индекст Монгол Улс оноогоо ахиулж, нэг байраар урагшилжээ

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр танилцуулдаг Хүний хөгжлийн индексэд Монгол Улсын тоон утга 2023 оны байдлаар 0.747 болсон нь нийт 193 улсаас 104 дүгээрт эрэмбэлэгдэх үзүүлэлт болж байна. Индексийн оноо 0.700-0.799 хооронд байвал тухайн улсын хүний хөгжил “өндөр” ангилалд хамаардаг.

    unnamed.jpg

    2018 онд 0.767 буюу дээд түвшиндээ хүрч байсан Монголын Хүний хөгжлийн индекс түүнээс хойш гурван жил дараалан буурахад экспорт, үйлдвэрлэл, эрчим хүч, дулаан гээд чухал салбаруудад нүүрснээс хэт хамааралтай байдал, түүнээс шалтгаалсан агаар, орчны бохирдол голлон нөлөөлж байлаа. Тиймээс эдийн засгийн төрөлжилтийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нэн шаардлагатай бөгөөд STEM боловсрол, хувь хүний ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийснээр уг шилжилтийг хялбаршуулах боломжтойг тухайн үед НҮБ зөвлөж байжээ.

    Монгол Улсын Хүний хөгжлийн индекс 1990 оноос 2023 он хүртэлх хугацаанд 26 хувиар өссөн нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн өсөлт 2.6 хувь, дэлхийн дундаж 1.5 хувь байснаас хол давах үзүүлэлт аж. Ижил гараанаас хөдөлсөн гэж болох зарим улстай харьцуулбал Киргиз улсын Хүний хөгжлийн индекс 10.9 хувиар, Узбекистан улсынх 22.7 хувиар, Туркменистан 17 хувиар тус тус өсжээ.

    unnamed (1).jpg

    Хүний хөгжлийн индексэд нөлөөлөх бусад хэмжээс, дэд бүлгүүдэд Монгол Улсын үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг дурдвал:

    • Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 1990-2023 оны хооронд 148.4 хувиар өсөж, 14,787 ам.доллар болсон.
    • Дундаж наслалт энэ хугацаанд 12.92 жилээр уртсаж, 71.73 жилд хүрлээ.
    • Сургуульд суралцах дундаж хугацаа төдийлөн өөрчлөлтгүй, 9.42 жил байна.
    • Жендерт суурилсан хөгжлийн индексээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 0.022 нэгжээр илүү, дундаж наслалтаар даруй есөн жилээр өндөр байгаа ч нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хувьд эрэгтэйчүүдийнх 7182 ам.доллароор өндөр байна.
    • Хүн амын боловсролын тэгш бус байдал 11.88 хувь, орлогын тэгш бус байдал 19.19 хувь байгаа нь 2018 оноос хойш өөрчлөлтгүй хадгалагдаж буй үзүүлэлт боллоо.
    Cэтгэгдэл бичих