logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Илон Маск: "Tesla"-ийн Гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллаж, улс төрөөс зайгаа авна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 21 09:40
    302

    Зургийг: Shawn Thew/EPA/Bloomberg

    Илон Маск 2008 оноос хойш “Tesla”-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна

    (Bloomberg) -- Илон Маск “Таван жилийн дараа ч “Tesla” компанийг удирдсан хэвээр байж, улс төрөөс зайгаа авна” гэж мэдэгдлээ. Энэ нь “Tesla”-ийн ирээдүйд санаа зовниж эхэлсэн зарим хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл байлаа гэж хэлж болохоор байна.

    “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг 375.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр ​​тэргүүлдэг Илон Маск “Tesla”-д эзэмшдэг хувьцааныхаа хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Хэдий тийм боловч энэ нь хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлэх гэхээс илүүтэй компани дахь эрх мэдлээ нэмэгдүүлэх зорилготой гэж тодотгосон байна.

    Тэрбээр мягмар гарагт Доха хотноо болсон Катарын Эдийн засгийн форумд оролцох үедээ "Энэ бол мөнгөний асуудал биш. Харин компанийн ирээдүйг хянах боломж" хэмээн онцолжээ.

    Илон Маск 2008 оноос хойш “Tesla”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид дундаас удирдах албан тушаалаа хамгийн удаан хугацаанд хашиж буй цөөхөн хүмүүсийн нэг.

    Энэ оны эхээр “Tesla”-ийн борлуулалт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа буурсан юм. Тиймээс түүний компаниа цаашид хэр удаан удирдах нь анхаарлын төвд байна.

    Илон Маск Гүйцэтгэх захирлаар үлдэхээ илэрхийлсний дараа “Tesla”-ийн хувьцааны ханш 3.6 хүртэлх хувиар өссөн байна. Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 14 хувиар буураад байсан юм.

    Үүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сард “Tesla”-ийн Европ дахь борлуулалт эрс буурсан байна. Тиймээс автомашины зах зээл тус компанийн хувьд хамгийн сорилттой зах зээл болоод буй ч бусад зах зээлд өсөлттэй байгаа гэж мэдээлжээ. 

    Ирэх таван жилийн хугацаанд та өөрийгөө “Tesla”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан хэвээр байна гэж бодож байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Илон Маск “Тийм ээ. Үгүй яах вэ, би үхчхэж магадгүй л юм. Үхчихвэл Гүйцэтгэх захирал байж чадахгүй л байх. Тийм зүйл болох бага ч гэсэн магадлал байгаа шүү дээ. Энэ бол энэ форумын үеэр хэлэлцэх сэдэв биш л дээ. Гэхдээ мэдээж хэрэг, маш сайн ажилласан бол цалин, урамшуулал ч хийсэн зүйлтэй нь тохирч байх ёстой гэж бодож байна” гэж хариулжээ.

     

    Dana Hull, Mishal Husain 

    Cэтгэгдэл бичих