logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хятадын Коммунист намтай холбоотой гэх шалтгаанаар Харвардын их сургууль гадаад оюутан элсүүлэхийг АНУ хориглов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 23 10:40
    151

    Зургийг: Mel Musto/Bloomberg

    Харвардын их сургуульд 6800 гаруй оюутан суралцаж байгаагаас 27 хувь нь гадаад оюутнууд байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх, оюутан солилцоогоор суралцуулах зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ.

    Энэ нь олон улсын оюутнууд тус их сургуульд суралцах боломжгүй болно гэсэн үг юм. Мөн одоо Харвардад суралцаж буй олон улсын оюутнуудыг өөр сургуульд шилжүүлэх, эс бөгөөс хуулийн статусыг нь хүчингүй болгох шаардлагатайг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департамент мэдэгдсэн байна.

    Энэхүү хатуу арга хэмжээг авах болсон шалтгаан нь Харвардын удирдлага сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж чадаагүй, "Америкийн эсрэг үзэлтэй, терроризмыг дэмждэг өдөөн хатгагчид гэмгүй иргэдийг, ялангуяа еврей оюутнуудыг дарамтлах, биед нь халдах байдлыг өөгшүүлсэн"-тэй холбоотой гэж тайлбарласан байна. Мөн Харвардын их сургууль БНХАУ-ын Коммунист намтай холбоо сүлбээтэй гэж мэдэгдэлд буруутгажээ.

    HARVARD.png

    Ингэснээр Дональд Трампын шинэ засаг захиргаатай зөрчилдсөөр ирсэн Харвардын их сургууль санхүүгийн маш хүчтэй цохилт амсаж байна. Үүнээс өмнө сургуулийн орчин дахь антисемитизмтэй тэмцээгүй гэсэн шалтгаанаар Дональд Трампын засаг захиргаа тус их сургуулийн 2.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаах, цаашид авах буцалтгүй зээл тусламжийг нь цуцлах шийдвэр гаргаж байв.

    Харвардын их сургуульд өдгөө 6800 гаруй оюутан суралцаж байгаагаас 27 хувь нь олон улсын оюутнууд  байдаг аж. Харьцуулбал 2006 онд 19.6 хувийг нь гадаад оюутнууд бүрдүүлж байжээ.

    Cэтгэгдэл бичих